Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМАНД АЖИЛЛАЛАА
2020 оны 08 сарын 13 | enkhtuvshin
   

Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа.

Төрийн тэргүүнийг дагалдан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Л.Болд нарын албаныхан ажилласан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэх үед Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр угтаж, төрийн Хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүх цэргийн Их хар сүлдийн өргөөнд зочилж хүндэтгэл үзүүлсний дараа Батлан хамгаалах яам болон ЗХЖШ-ын удирдлагуудтай уулзаж, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ганхуяг, БХЯ болон ЗХЖШ-ийн удирдах бүрэлдэхүүн оролцлоо.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалахын үе үеийн сайд нарыг хүлээн авч уулзсан юм.

 

 

Үйл явдалын хуанли
OCTOBER 2020
SUN M T W TH F S
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
Статистик
Нийт зочид 6436214
Өнөөдөр зочилсон 5799
Нийт мэдээлэл 73
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.