Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2020 оны 09 сарын 11 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкофийг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг бэхжүүлэн, харилцан туршлага солилцох, цэргийн алба хаагчдын боловсрол, сургалтыг эрчимжүүлэн, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Кэтрин Ивкоф Батлан хамгаалах салбарын бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар туршлагатай мэргэжлийн сайд томилогдсонд нь баяртай байгаагаа илэрхийлэн амжилт хүсэв. Түүнчлэн, Монгол Улс, Канад Улс хоорондын найрсаг харилцаанд Батлан хамгаалахын хамтын ажиллагаа онцгой байр суурийг эзэлдгийг онцолсон юм. Мөн тэр бээр Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцон, үүргээ нэр төртэй биелүүлэн дэлхийн энхийн үйлсэд бодитой хувь нэмэр оруулж буйг онцлон сайшаав.

Сайд Г.Сайханбаяр хоёр орны Батлан хамгаалах салбарын сургалт, судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачдын хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал бодлоо хуваалцлаа. Уулзалтын төгсгөлд, талууд хоёр улсын Батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам амжилттай хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Үйл явдалын хуанли
OCTOBER 2020
SUN M T W TH F S
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
Статистик
Нийт зочид 6436104
Өнөөдөр зочилсон 5689
Нийт мэдээлэл 73
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.