Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ШАЛГАРАВ
2011 оны 02 сарын 22 | enkhtuvshin
   

БХИС-ийн захирал, бригадын генерал З.Болдбаатар: Генерал цолны мөрдэсийг таван хошуу болгон өөрчилсөнөөр олон улсын жишигт хүрнэ

Генерал цолны мөрдэс өөрчлөгдөх гэж байгаа аж. Энэ талаар Батлан хамгаалахын их сургуулийн захирал, бригадын генерал З.Болдбаатартай уулзаж ярилцлаа.

-Манай улсад генерал цолыг хэдийнээс анх олгож эхэлсэн юм бол?
-Генерал хэмээх энэ хүндтэй цол бол дэлхийн цэргийн цол юм. Франц улсад XVI зуунд бий болсон. Манай хойт хөрш Орос улсад 1645 оноос генерал цолыг бий болгож, таван хошууг хэрэглэсэн. Манай улсад 1944 оноос эл эрхэм хүндтэй цолыг бий болгож хэрэглэж эхэлсэн түүхтэй. Дэлхийн 200 гаруй улс орноос 185 нь арми, зэвсэгт хүчинтэй байдаг. Эдгээр улс орнуудын 170-аад нь дээд офицерийнхоо цолонд таван хошууг билгэдэж хэрэглэдэг. Дэлхий нийтийн жишгээр таван хошууг хэрэглэдэг түүхтэй. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд анхны 11 генералд энэ цолыг өгч байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын Зэвсэгт хүчний удирдах генералууд дэлхийн хэмжээний цол хэрэглэж, үндсэндээ манай зэвсэгт хүчин шинэ маягийн армийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

-Генералын мөрдсийг өөрчлөх талаар мэдээж судалгаа  хийгдсэн байлгүй?
-Энэ талаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас судалгааны ажлыг олон шатлалаар явуулсанаар олон улсын стандартын дагуу генералын мөрдсийг таван хошуутай болгон өөрчлөх төслийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын болон Батлан хамгаалахын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид өргөн бариад байна. Үүнтэй холбогдуулан “Монгол генерал” төрийн бус байгууллага, Монголын генералуудаас санал бодлыг нь авсан. Ихэнхи нь генералын мөрдэсийг таван хошуу болгон өөрчлөхийг хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа. Үндсэндээ энэ асуудал 2006 онд “Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-нд өөрчлөлт орж, цэргийн дээд цолыг өөрчилсөн. Түүнээс өмнө Монгол Улсын цэргийн дээд цол хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал гэсэн цолыг хэрэглэж ирсэн. 2006 онд хуульд өөрчлөлт орж барууны өндөр хөгжилтэй орнууд, НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолнууд бий болсноор генералын мөрдэсийг таван хошуу болгох эрх зүйн үндэслэл бий болсон юм.

-Таван хошууг манайд өмнө нь хэрэглэж байсан санагдах юм?
-1944 оны үед хэрэглэж байснаас гадна 1970 оноосэхлээд таван хошууг хэрэглэж байсан. 1999 оноос хойш өөрчлөгдсөн. Хойшдоо таван хошууг хэрэглэснээр дэлхийн улс орнуудын жишигт нийцсэн стандарттай болж байгаа юм. Таван хошууг хэрэглэснээр цэргийн хувцсанд байсан уламжлалт цолыг үгүйсгэж байгаа юм биш. Зөвхөн цэргийн дээд офицерууд болох генералуудын цолны тэмдэг л өөрчлөгдөж байгаа болохоос бусад бие бүрэлдэхүүн маань монгол цэргийнхээ хэрэглэж ирсэн уламжлалт зүйлээ хадгалж үлдэнэ. Дээд офицер генерал цолны тэмдэг таван хошуу болсон ч мөрдэсний түүхэн уламжлалт хээ, погооны доодох суурь зэрэг монгол уламжлалаа хадгалж авч үлдэж байгаа юм.
Л.Төр

Үйл явдалын хуанли
AUGUST 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Статистик
Нийт зочид 6207998
Өнөөдөр зочилсон 959
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.