Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БХ-ЫН ДЭД САЙД ДАВОСЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
2014 оны 01 сарын 24 | enkhtuvshin
   

Профессор Швабын санаачилгаар тэртээ 44 жилийн өмнөөс Швейцарийн Давос хотноо зохион байгуулж эхэлсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нэгдүгээр сарын 22-нд эхэллээ.  Жил бүр дэлхийн улс төр, эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх төлөөлөгчид хуран чуулж тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог уг уулзалтад энэ удаа 40 орчим орны төрийн тэргүүн, 10 гаруй орны Ерөнхий сайд, улс төрийн хүрээнийхэн болон нөлөө бүхий томоохон корпорациудын удирдлагууд оролцож байна.

“Дэлхий дахиныг өөрчлөн шинэчлэе” уриан дор зохион байгуулж буй энэ жилийн чуулганы онцлог нь эдийн засгийн хямралын дараах харьцангуй өөдрөг хандлагаар эхэлж байгаа юм. Чуулганы нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гин Хэ үг хэлж, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцсон юм. Үүний зэрэгцээ Ираны Ерөнхийлөгч, Израйлын Төрийн тэргүүн энэ удаагийн чуулга уулзалтад хамтдаа оролцож буй нь онцлох үйл явдал болж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, түүнийг дагалдан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын албан ёсны төлөөлөгчид оролцож байна.

Үйл явдалын хуанли
AUGUST 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Статистик
Нийт зочид 6208094
Өнөөдөр зочилсон 1055
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.