Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЦЭРГИЙН ЗУРААЧ Ч.БАТМӨНХИЙН “ЯЛАЛТЫН МӨРӨӨР” ҮЗЭСГЭЛЭН ҮЗЭГЧДИЙН ХӨЛД ДАРАГДАЖ БАЙНА
2014 оны 03 сарын 20 | enkhtuvshin
   

Монгол улсад шинэ цагийн музей байгуулагдсаны 90 болон  Монгол цэргийн музейн 48 жилийн ойнуудад зориулан Монгол Улсын дүрслэх урлаг, уран зургийн салбарын шилдэг төлөөлөгчдийн нэг, авьяаслаг зураач, туурган зургийн их мастер, УГЗ Ч.Батмөнхийн цэрэг эх орны сэдвээр туурвисан бүтээлүүдийн дээжээс дэлгэсэн “Ялалтын мөрөөр” уран зургийн үзэсгэлэн Монгол цэргийн музейд нээгдээд удаагүй байна. Монголын ард түмэн, өсвөр хойч үеийнхэн, цэргийн алба хаагч болоод нийт уран бүтээлчдэд эх оронч сэтгэлгээ, үндэсний бахархал, ялалтын үнэ цэнэ, тусгаар тогтнолын билэг тэмдгийг ухааруулж, ухаан бодол, онгод хийморь хайрлах өдгөө ная гаруй настай өвгөн зураачийн энэхүү сайхан үзэсгэлэнг Батлан хамгаалах яам, Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголын үндэсний музей, Монгол цэргийн музей, Улаанбаатар хотын музей хамтран дэглэсэн нь  үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байна.

“Ялалтын мөрөөр” үзэсгэлэнд 17,8х5,72 метрийн хэмжээтэй “Баянцагааны тулалдаан” диорамын дэлгэц, 1980 онд эзэндээ Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хэмээх эрхэм алдрыг хайрласан “Ялалт авчирсан цуваа”, БХЯ-ны шагнал хүртсэн   “Хувьсгалт монгол танкийн бригад Берлинд”, МУЭ-ийн шагнал хүртсэн “Их хянганыг давсан нь” зэрэг дэлгэцийн болон том хэмжээний 12 зотон зураг, 63 усан будгийн, 2 зураасан зураг, нийт 77 зураг дэлгэгдсэнээс гадна, баримтат кино, цахим 890 зураг бүхий дэлгэц, өөрийнх нь урлан, судалгааны хэрэглэгдэхүүн болгож байсан эд өлгийн  зүйлээс мөн дэлгэн тавьжээ.

Үйл явдалын хуанли
MAY 2020
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 6002641
Өнөөдөр зочилсон 1123
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.