Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ШУГАМЧИН ЦЭРЭГ ДУУНД МӨНХӨРЛӨӨ
2014 оны 03 сарын 20 | enkhtuvshin
   

Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахмад дайчин О.Алтанцэцэг нь хань, хошууч Ш.Алагаа болон хүү, байлдагч А.Баярсүх нарынхаа дурсгалд зориулан “Монгол цэргийн сүр” хэмээх дуун суварга бүтээснээ Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалуулахаар гардуулан өглөө.

Түүний хүү А.Баярсүх  1992 онд Зэвсэгт хүчний 032 дугаар анги буюу Хүндэт харуулын ангид алба хаасан бөгөөд 60 гаруй ёслол хүндэтгэлийн ажиллагаанд оролцож, мөн нэлээд хэдэн удаа хамгийн жагсаалч цэрэг-шугамчнаар жагсч байсан тухай түүний цэргийн андууд дурсч, тэнгэрт одсон хүүг нь төлөөлөн ирж, ижийд нь хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэхүү бэлгийг гардан авсан Монгол цэргийн музейн захирал, хурандаа Г.Золзаяа удахгүй нээхээр төлөвлөж байгаа “Байлдагчийн танхим”-ын анхны үзмэрүүдийн нэг болж, цэрэг дайчдын эгэлхэн хэрнээ энгүй үйлс, алдрыг дуурсгаж байх болно хэмээн хэллээ.  “Монгол цэргийн сүр” дууны үгийг яруу найрагч н.Болорцэрэн, аяыг хөгжмийн зохиолч, СТА Д.Ариунболд зохиож, ДБЭЧ-ын гоцлол дуучин, СТА Б.Батбаяр дуулжээ.

Үйл явдалын хуанли
MAY 2020
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 6002545
Өнөөдөр зочилсон 1027
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.