Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
БАТЛАН ХАМГААЛАХ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АХМАДУУДАА СОНСОВ
2014 оны 03 сарын 20 | enkhtuvshin
   

Монгол улсын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд алба хааж, залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан үе үеийн ахмадуудаа Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, СБТГ-ын дарга, бригадын генерал Д.Баярсайхан, ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Мөнх-Очир нарын  Батлан хамгаалах яамны удирдлагууд хүлээн авч, санал бодлыг нь сонсч, харилцан ярилцлаа.

Уулзалтын эхэнд хошууч генерал З.Болдбаатар Батлан хамгаалах, зэвсэгт хүчний эрх зүйн орчныг сайжруулан шинэчлэх, цэргийн алба хаагч төдийгүй тэдний ар гэр, энэ салбарт ажиллаж байсан ахмад настнуудад чиглэсэн нийгмийн хамгаалал, батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, зэвсэг техникийн шинэчлэлийн чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийсэн юм.

БХЯ-ны Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Д.Баярмагнай, ЗХЖШ-ын Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Н.Батсүх нарын тэргүүтэй ная орчим ахмад одоогийн удирдлагууд нь ийнхүү тэднийг хүлээн авч, санал бодлыг нь сонсч буйд талархлаа илэрхийллээ. Тэд эмнэлгийн үйлчилгээг ойртуулах, амралт сувилалд амраах, байр, орон сууцанд орох боломжийг эрэлхийлж байдгаа дуулгаад, басхүү хааяа ч гэсэн залуу насаа дурсч, цэргийн анги байгууллагаар зочилж, залуу үеийнхэнтэйгээ уулзаж, ажил амьдралын туршлагаасаа хуваалцах сонирхолтой байгаагаа олон ахмад илэрхийллээ. Мөн сүүлийн үед цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах, тэдний гэр бүлийнхэнд мэргэжил эзэмшүүлэн, ажлын байраар хангах, цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийг нь нэмэгдүүлэх талаар шаргуу ажиллаж байгаад нь талархаж, амжилт хүслээ.

Үйл явдалын хуанли
MAY 2020
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 6002506
Өнөөдөр зочилсон 988
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.