Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
САНСАР СУДЛАЛ СОНИРХОГЧИД БЭСРЭГ ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА
2014 оны 03 сарын 21 | enkhtuvshin
   

Монгол хүн сансарт ниссэний 33 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музей, “Сансар” сан, Монголын марк цуглуулагчдын холбоо хамтран “Сансар судлал”-ын бэсрэг үзэсгэлэн Монгол цэргийн музей дээр өнөөдөр нээлээ.

Энэхүү үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа сансар судлалын бүтээлүүд, зарим эд өлгийн зүйлс болон “Сансар” сангийн гүйцэтгэх захирал, бэлтгэл хурандаа Я.Даваасамбуу, Монголын марк цуглуулагчдын холбооны гишүүн, бэлтгэл ахмад Н.Чинбат, Утасны карт цуглуулагчдын холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Алтангэрэл нарын хувийн цуглуулга дэлгэгдсэн байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дондогийн “Оддын хотхон”, Ч.Батмөнхийн “Монголын анхны сансрын нисгэгч, Монгол улс, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаагийн хөрөг”,  зураач Ц.Ванчигийн “Хүслийг жигүүрлэгч” зэрэг уран зургууд, Г.Алтанхуягийн “Ахан дүүс”, Ганбаярын “Ю.А.Гагарин” хөөмөл, сансрын нисгэгчийн малгай болон монгол хүн сансарт нисч байх үеийн орос монгол сонин хэвлэлүүд, ном зохиолууд, шуудангийн марк, энгэрийн тэмдэг, олон улсын ярианы карт, зооснууд үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байлаа.

Цуглуулагч “Сансар” хэмээх Н.Чинбат нь дэлхийн болон ази тивийн үзэсгэлэнгээс таван удаа хүрэл медаль, нэг удаа мөнгөн медаль хүртсэн бол Б.Алтангэрэл тив, дэлхийн маркийн үзэсгэлэнд 11 удаа оролцсоноос 10 удаад нь медаль хүртэж байсан туршлагатай, нэн баялаг цуглуулгатай эрхмүүд юм байна.

Үйл явдалын хуанли
MAY 2020
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 6002887
Өнөөдөр зочилсон 1369
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.