Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Ч.МИЖИД ГЕНЕРАЛЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ СҮНДЭРЛЭЛЭЭ
2014 оны 05 сарын 09 | enkhtuvshin
   

Монгол Улсад генерал цол бий болсны 70 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэхүү ойн хүрээнд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт Монгол Улсын анхны 13 генералын нэг Ч.Мижидийн гэрэлт хөшөө, гэр музейг төрж өссөн нутагт нь сүндэрлүүлэх ёслолын арга хэмжээг Монгол цэргийн музей хамтран зохион байгуулж, мөн “Монгол генерал-70” бичил үзэсгэлэнгээ дэлгэн, “Музей нүүж явна” хөтөлбөрөө энэ нутагт хэрэгжүүллээ. Монгол Улсад жанжин цолтой гурван хүн байдгийн нэг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас төрөн гарсан хошууч генерал Ч.Мижид жанжин нь Морьт отрядын жанжин, Дундговь, Хэнтий аймгийн дарга, Дотоод яамны орлогч сайд зэрэг хариуцлагатай алба хашиж явсан билээ.

Гэрэлт хөшөөний нээлтэнд генерал Ч.Мижидийн ар гэрийнхэн, түүний зээ охин Н.Нинжбадгар, Дундговь аймгийн засаг дарга С.Сүхбаатар болон орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар болон нутгийн ард олон оролцож, буурал генералынхаа алдрыг дурсч, хүндэтгэл үзүүллээ.

Үйл явдалын хуанли
APRIL 2020
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Статистик
Нийт зочид 5813966
Өнөөдөр зочилсон 550
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.