Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ
2014 оны 05 сарын 09 | enkhtuvshin
   

БХЯ-ны БСТГ-ын дарга, бригадын генерал Д.Баярсайхантай манай сурвалжлагч ярилцжээ.

Батлан хамгаалахын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгүүд нэлээд чамбай ажиллажээ?

-Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар байгуулагдсан хуулийн төслийн ажлын хэсгүүд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг болон “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж, энэ хугацаанд сайдын Зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлэн, холбогдох саналыг тусган ажиллалаа. Одоогийн байдлаар “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох яамдаас санал авч тусгаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэрийг гаргуулсан. Мөн “Батлан хамгаалах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох яамдын саналыг авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон. “Зэвсэгт хүчний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын хувьд ажлын хэсгээс хуулийн төслийг манай яаманд ирүүлсэн бөгөөд бид хуулийн үзэл баримтлалыг Хууль зүйн яаманд хүргүүлээд байна. Үзэл баримтлал Хууль зүйн болон Батлан хамгаалахын сайдаар батлагдсаны дараа холбогдох яамдаас саналыг авч Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх ажил хүлээгдэж байна.

“Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөлд орж байгаа зарим өөрчлөлтүүдээс дурдана уу?

-Одоо мөрдөж байгаа “Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуульд цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг 1 бүлэг, 7 заалтаар зохицуулж байсныг бие даасан “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хууль болгон 7 бүлэг 28 орчим зүйл, заалттайгаар боловсруулаад байна. Энэ хуульд Батлан хамгаалахын сайдын баталсан офицер, ахлагчийн алба хаах журмаар зохицуулж, зарим заалтыг хуулийн төсөлд оруулсан. Тухайлбал, ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан 35 хүртэлх насны иргэнийг офицер, ахлагчийн албан тушаалд авах болон цэргийн тэтгэвэрт гарсан иргэнийг офицер, ахлагчийн орон тоонд авч ажиллуулахыг хориглох зэрэг заалтыг хуульчлан оруулсан. Мөн цэргийн алба хаагч нарын давуу эрх, хөнгөлөлт, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх талаар анхаарч ажилласан.

Энэ хуулиар чухам юуг тодорхой болгохыг зорьсон бэ?

-Монгол Улсын хууль зүйн орчны шинэчлэл, шинээр батлагдан гарч байгаа бусад хууль тогтоомжтой батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг нийцүүлэх “хууль сахиулах” байгууллагаас цэргийн албаны онцлог, түүний хүрээ, хэм хэмжээг ялгаж, цэргийн албаны бие даасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг энэ хуулиар тодорхой болгохыг зорьсон. “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай” хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын иргэний цэргийн алба хаах харилцааг зохицуулахаар тусгаж, түүн дотроо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөрийн эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн. Мөн хуулиар хугацаат цэргийн алба хааж байгаа иргэнтэй холбоотой бүхий л харилцааг энэ хуулиар зохицуулахаар боловсруулсан.

Сүүлийн үед цэргийн алба хаасны нэг удаагийн тэтгэмж 36 сарыг 18 сар болгох нь гэсэн дэл сул яриа газар авах боллоо. Энэ тухайд…?

-Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу хууль санаачлагч аль нэг хуулийг санаачлан боловсруулахдаа холбогдох яамдаас санал авдаг. Таны асууж байгаа цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоолгоход олгодог 36 сарын нэг удаагийн тэтгэмж олгох харилцааг хүчингүй болгох тухай ямар нэгэн хуулийн төсөл манайд ирээгүй. БХЯ-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Нийтийн албаны тухай хуулийн төсөлд санал авахаар ирүүлснийг судлан үзэхэд тус хуулийн төслөөр төрийн тусгай албан хаагч буюу цэргийн алба хаагч нарын тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой харилцааг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулахаар тусгайлан заалт оруулсан тул нэг удаагийн тэтгэмж өөрчлөгдөх асуудал байхгүй гэж хэлж болно.

Үйл явдалын хуанли
APRIL 2020
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Статистик
Нийт зочид 5814383
Өнөөдөр зочилсон 967
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.