Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
84 АЙЛЫН ХОЁР ОРОН СУУЦ БАРИГДАНА
2014 оны 05 сарын 09 | enkhtuvshin
   

БХЯ-ны БХЗГ-ын тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, хурандаа Б.ЭРХЭМБАЯР

Энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаасаа дурдана уу?

-2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг томилох тухай Батлан хамгаалахын сайдын “Төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” тушаал батлагдсан. Уг тушаалаар 2014 онд салбарын хэмжээнд хийгдэх барилга угсралт, засвар үйлчилгээ, төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг Зэвсэгт хүчний ангиуд өөрсдөө буюу барилга инженерийн ангиуд, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ тус тус гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. “2014 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах болон хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолыг үндэслэн 2014 онд Зэвсэгт хүчнээс оролцох Энхийг дэмжих ажиллагаа, олон улсын болон хамтарсан сургалт, дадлагын хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний 7 нэр төрлийн тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу нээлттэйгээр зохион байгуулж байна. Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн төлөвлөгөөнд тусгагдсан 900.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Зэвсэгт хүчинд чухал шаардлагатай байгаа хүн тээврийн автобус, бохирын болон үйлчилгээний автомашин, барилга инженерийн техник хэрэгсэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжигдэх 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Тэмүүжин-Өрлөг” ерөнхий боловсролын дунд сургуулийн тавилга, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг тус тус зохион байгуулан ажиллаж байна.

“Оюутан-цэрэг- хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын “Хөтөлбөр батлах тухай” 2014 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Батлан хамгаалахын 2014 оны төсөвт зохицуулалт хийж санхүүжүүлэхийг Батлан хамгаалахын сайдад даалгасан юм. Энэ ажлын хүрээнд “Цэргийн тусгай бэлтгэл”-д хамрагдах оюутан залууст  хуучнаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн “Цэргийн хувцасны загварыг батлах тухай” 1984 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан загварын буюу /БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн “Цэргийн албан хаагчдын хувцас, хэрэглэлийн нормд өөрчлөлт оруулах тухай” 1990 оны 225 дугаар тогтоолоор батлагдсан/ 1980-2010 оны хугацаат цэргийн албан хаагчдын хэрэглэж байсан дүрэмт хувцас, хэрэглэлээр хангах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж үзэж хангалтыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Мөн хөтөлбөртэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан 2014 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим төсөл, арга хэмжээнүүдэд өөрчлөлт оруулж, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид цэргийн гал тогоо шинээр барихад 300.0 сая төгрөг гаргах зохицуулалтын арга хэмжээ авсан.

БХЯ-ны харьяа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэрхэн цэгцэрч байна вэ?

-Засгийн газрын 2014 оны 63 дугаар тогтоолоор “Монгол цэрэг констракшн”, “Транссэргэлт” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Батпромимпекс” ХХК-ийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг БХЯ-ны харьяанд байгуулахаар шийдвэрлэсэн юм. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалахын сайдын 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг БХЯ-ны харьяа төрийн өмчит үйлдвэрийн газруудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулахаар ажиллаж байна.

Батлан хамгаалах салбарт нийгмийн хамгааллын асуудал чухлаар тавигддаг?

-БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны Б/25 дугаар тушаалаар БХЯ, ЗХЖШ харьяа анги, байгууллагуудаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад настнууд харьяа амралт сувиллын газруудаар хөнгөлөлттэй амрах, сувилуулах журмыг боловсруулан батлуулсан. Энэ журмаар амралт, сувилалд амрах хоногийн зардлын хэмжээг инфляци, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт    /бууралт/-ийг харгалзан жил бүр шинэчлэн тогтоох, хөнгөлөлтийн үнийн зөрүүг амрагчдын холбогдох баримтыг үндэслэн тухайн амралт, сувиллын газрын үйл ажиллагааны ашигт тооцож байхаар тусгасан. Өнөөдрийн байдлаар манай салбараас тэтгэвэр чөлөөндөө гарсан буюу БХЯ, ЗХЖШ, харьяа байгууллагуудын Ахмадын хороонд бүртгэлтэй хүмүүс “Багабаян-Энхийн төлөө цогцолбор төв” ТӨҮГ-т амрахдаа хоногийн 20000 төгрөг, ажиллаж байгаа хүмүүс одоогийн үйлчилгээний төлбөр болох 31000-42000 төгрөгнөөс 20 хувийн хөнгөлөлт эдлэх юм. Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн байрлалд 2008 онд Нийслэлийн Засаг даргын 516 дугаар захирамжаар орон сууцны барилга барих зориулалтаар 0.12 га газар олгосон. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 50 айлын 3 орон сууцны барилга батлагдсанаас 2008 онд албан тушаалын 50 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан. Энэ сард багтаан Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн байрлалд 84 айлын 2 орон сууц барих төслийг боловсруулж, Батлан хамгаалахын сайдын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.  “Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууцны дэмжлэгт зориулан нэг удаагийн мөнгөн тусламж олгох журам”-ын дагуу баруун хилийн тулгаралтад оролцсон нэр бүхий 5 ахмад дайчинд 35 сая төгрөг олгох ажлыг Хүн, амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулсан.

Үйл явдалын хуанли
AUGUST 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Статистик
Нийт зочид 6208131
Өнөөдөр зочилсон 1092
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.