Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН ЦОО ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД ИРНЭ
2014 оны 05 сарын 14 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэн “Цэргийн эмнэлгийн шинэчлэл-2012-2020” хөтөлбөрийн хүрээнд боловсон хүчнээ чадавхижуулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, эмнэлгийн шинэ барилга, цэргийн хээрийн хөдөлгөөнт эмнэлэг бий болгох зэрэг чиглэлээр Батлан хамгаалах яамтай нягт хамтран ажиллаж байна.

Саяхан тэд Австри улсын хөрөнгө оруулалтаар цоо шинэ тоног төхөөрөмжүүд оруулж ирэх асуудлаа шийдвэрлэж чадсан нь удахгүй ашиглалтад орох эмнэлгийн шинэ цогцолборын мэс засал, дүрс оношлогоо, яаралтай тусламж-эрчимт эмчилгээ, лаборатори гэсэн дөрвөн тасгийг бүрэн тоноглохуйц үр дүнтэй, томоохон ажил болжээ. Энэхүү шинэ цогцолбор нь орчин үеийн эмнэлгийн техник технологиор тоноглогдсон, нэг өрөөнд хоёроос илүүгүй өвчтөн хэвтэх, тэднийг эмнэлгийн чанартай үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжоор хангасан, 350-иад ортой байх нь энэ цэргийн эмнэлгийг цаашдаа нийслэлийн зүүн бүсийн төвлөрсөн эмнэлэг болгоод зогсохгүй Монголдоо тэргүүлэгч эмнэлэг болгох хэтийн зорилготой ажээ.

Одоо тус эмнэлэг нь эмчилгээний 22 тасаг, 400 орчим ортойгоор эмчилгээ үйлчилгээгээ үзүүлж, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Хууль сахиулах алба хаагчид болон тэдний ар гэр, ахмад дайчид, тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадуудад эмнэлгийн нарийн мэргэжлийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн, Улаанбаатар хотын хэмжээнд хүйтэн зэвсгийн, улсын хэмжээнд хордлогын яаралтай болон халуун зэвсгээс үүссэн гэмтлийн, түүнчлэн Баянзүрх, Налайх дүүргийн иргэдэд мэс заслын болон төлөвлөгөөт тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг өргөн хүрээнд ажиллаж байна. Мөн Зэвсэгт хүчний тухай хуулийн дагуу байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослын аюул, хөнөөх хэрэгслийн хөнөөлийн голомтод байгаа хүн амд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, цэргийн эмнэлгийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа явуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.

Үйл явдалын хуанли
AUGUST 2020
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
Статистик
Нийт зочид 6208104
Өнөөдөр зочилсон 1065
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.