Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛААР МОНГОЛЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА
2014 оны 05 сарын 16 | enkhtuvshin
   

АНУ-ын нэр хүндтэй шагналуудаар Афганистан улсад энхийг сахиулах үүрэг амжилттай гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн алба хаагчдад шагнал гардуулах, мөн АНУ-ын Засгийн газраас Монгол улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд үзүүлж буй тусламжийг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Батлан хамгаалах яаманд боллоо.

Энэхүү ёслолд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний уирдлагууд, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Пайпер Энн Уинд Кэмбэлл, АНУ-аас хүрэлцэн ирсэн Конгрессийн гишүүн Стив Чабот, Стифин Линч нар болон энхийг сахиулагч, цэргийн алба хаагчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа.

АНУ-ын Төвийн командлал болон Афганистанд явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн эвслийн хүчний ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт 4000 орчим цэргийн алба хаагчийн  төлөөлөл болсон 20 цэргийн алба хаагч өнөөдөр АНУ-ын Засгийн газрын нэр хүндтэй шагналыг гардан авлаа. Тухайлбал,

Legion of Meritбуюу “Гавьяаны загалмай” одонгоор хошууч генерал Ч.Улаанхүү, хурандаа Т.Ганбат нар,

Joint Service Commendation Medalбуюу “Нэгдсэн хүчний сайшаал”-ын медалиар бригадын генерал Д.Баярсайхан, хурандаа Д.Ганхуяг, хурандаа Д.Энхбаатар, хурандаа Т.Ганбат нар,

Army Commendation Medalбуюу “Армийн сайшаал”-ын медалиар хошууч С.Самдангэлэг, хошууч Б.Пүрэвдорж, ахмад Д.Мөнхбаатар, ахлах дэслэгч М.Мэндбилэг, ахдах дэслэгч М.Төгөлдөр нар,

Army Achievement Medalбуюу “Армийн амжилтын медаль”-иарахлах дэслэгч Д.Нямсүрэн, дэслэгч Г.Ганбаяр, дэслэгч М.Давааням, ахлагч Э.Галбадрах, ахлагч Д.Шижирбаяр, ахлагч Ч.Батням, ахлагч Б.Түмэнжаргал, ахлагч Б.Чинбат, ахлагч Б.Төмөрсүх, ахлагч Т.Төр-Амгалан, ахлагч В.Батхуяг нарыг шагнасныг эрхэм элчин сайд болон Конгрессийн гишүүд хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

1991 онд анх батлан хамгаалахын атташе харилцан суулгах хэмжээнд харилцаа тогтсоноос хойш Монгол-Америк хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын Батлан хамгаалах салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний энхийг сахиулах хүчний чадавхийг бэхжүүлэх, олон улсын энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх, Бүс нутгийн тогтвортой байдлын талаар ярилцаж санал солилцох зэрэг чиглэлээр хөгжиж байна. Монгол Улс, АНУ-ын харилцаа бүхий л салбарт түүний дотор батлан хамгаалах салбарт амжилттай хөгжиж байгаагийн нэг тод илрэл нь өнгөрсөн 4 дүгээр сард АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгелийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Аюулгүй байдлын асуудлаарх хамтарсан тунхаглал”-д  гарын үсэг зурсан явдал бөгөөд энэ нь хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан үйл явдал болсон юм. АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд бодитой тусламж дэмжлэгийг өгч байдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын батлан хамгаалах салбар  нийт 8 орчим сая ам. долларын өртөг бүхий буцалтгүй тусламжийг АНУ-аас хүлээн аваад байгаа билээ.

 

Харин АНУ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих болон тусгай үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд ихээхэн дэмжлэг болох 5,5 сая долларын өртөг бүхий барилга инженерийн техник, шөнийн харааны хэрэгсэл, холбооны тоног төхөөрөмж, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл зэрэг тусламжийг мөн энэ үеэр эрхэм зочид гардуулан өгсөн юм. АНУ-ын Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламжийн эдгээр цэргийн зориулалттай тоног төхөөрөмжийн дээжийг Монгол Улсын Батлан хамгаалахяамны удирдлагууд хүлээн авч, талархлаа илэрхийллээ.

Үйл явдалын хуанли
APRIL 2020
SUN M T W TH F S
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    
Статистик
Нийт зочид 5814195
Өнөөдөр зочилсон 779
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.