Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2019 оны 09 сарын 02 | enkhtuvshin
   

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулж Дорнод аймгийн Чойбалсан хотын Монгол дайчдын хөшөөний эсрэг талын индэрт шигтгэмэл "Мозайк" цуврал зургийн цогцолборыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас бүтээжээ. Соёл, урлагийн газрын дарга, МУГЖ Г.Эрдэнэбат, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах хорооны Дорнод аймаг дахь комиссын дарга Ш.Ёл нар тууз хайчилж, тус бүтээлийг үзэгчдэд дэлгэлээ. Бүтээл нь Халхын голын байлдааны ялалтын сэдэвт шинэ зууны анхны монументаль зураг бөгөөд зураач Д.Будбаярын загвараар залуу зураачид нэгдэн бүтээжээ. 

2019 оны 08 сарын 30 | enkhtuvshin
   

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг Дорнод аймагт өргөн дэлгэр тэмдэглэж байна. Түүхт ялалтын ойд зориулсан баярын хурал аймгийн Хөгжим драмын театрт болж өндөрлөв. Баярын хуралд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Рыгзын Ракшаевич, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, дэслэгч генерал М.Я.Носулев, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, ахмад дайчин Ц.Чимэдцэрэн, Я.Өсөх гуай нарын зочид төлөөлөгч, ард иргэд оролцлоо.

2019 оны 08 сарын 30 | enkhtuvshin
   

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ОХУ-ын Агаар-сансрын хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолт өнөөдөр Хүй долоо худагт болж өнгөрлөө.

Үзүүлэх тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, ой тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга, гишүүд, иргэд, залуус үзэж сонирхов.

2019 оны 08 сарын 30 | enkhtuvshin
   

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баярын арга хэмжээ Хэнтий аймгийн Чингис хотод боллоо. Ойн баярын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир тэргүүтэй БХЯ-ынхан, ЦДБЭЧ, Монгол цэргийн музей, Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийнхэн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Халхын голын байлдаанд арын албанд ихээхэн үүрэгтэй оролцсон тус аймгийнхан баярын олон арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлсний нэг нь БНМАУ-ын баатар Ш.Гонгорт зориулсан дурсгалын хөшөө байлаа.

2019 оны 08 сарын 18 | enkhtuvshin
   

Монгол Улсын Засгийн газраас 6 дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалт өндөрлөж, оюутан цэргүүд тангаргаа өргөлөө.

БХЯ-ны харьяа ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд болсон тангараг өргөх ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн тамгын газрын реферант, бригадын генерал Ч.Сайнтөр, Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын ерөнхийлөгч, ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга, ҮБХИС-ын захирал, хурандаа П.Жаргалан, МОХ /Монголын оюутны холбоо/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жигжид болон албаны бусад хүмүүс, оюутан цэргүүдийн ар гэрийн төлөөллүүд оролцлоо.

2019 оны 08 сарын 17 | enkhtuvshin
   

Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг сумын нутагт 1912 онд малчин ард Даагаагийн гэрт нэгэн цовоо сэргэлэн хөвгүүн удам залган мэндэлж, нагац ах Балганыхаа гар дээр өсөж торнисон нь МАХЦ-ийн нэрт дарга, комиссар болон алдаршсан Д.Пэлжээ байв. Тэрбээр 1937 онд нутгийн бүсгүйтэй гэр бүл болж, 22 нас хүртлээ мал аж ахуй эрхэлж байгаад 1934 онд ардын цэрэгт татагдан Ховд аймаг дахь 4 дүгээр морьт хороонд байлдагч, бага даргаар алба хаасан бөгөөд 1936 онд ЗХУ-ын Эрхүү хотноо “Рабфак”, 1937-1939 онд ЗХУ-д Тамбовын цэргийн сургуульд дэвшин суралцсан бөгөөд тэнд хожмын БНМАУ-ын “Гарамгай баатар” Л.Дандартай анх танилцжээ. 

2019 оны 08 сарын 17 | enkhtuvshin
   

ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын газар нутгаар 2019 оны 7 дугаар сарын 6-16-ны өдрүүдэд 5000 гаруй километр үргэлжлэн уралдсан “Торгоны зам-2019” олон улсын авто ралли тэмцээнийг манай улс амжилттай зохион байгуулсан юм. Тус уралдаанд 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин уралдаж хурд хүчээ сорьсон. Уг уралдааныг 2019 оны 7 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүдэд талархал гардууллаа.

2019 оны 08 сарын 17 | enkhtuvshin
   

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ҮБХИС-ийн Шар хад дахь Сургалтын төвөөр зочилж “Оюутан цэрэг-2019” сургалтын явцтай танилцлаа. Түүнийг дагалдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй албаны хүмүүс танилцсан юм. 

2019 оны 08 сарын 09 | enkhtuvshin
   

Монгол Улсын Зэвсэгт хүчин өнгөрсөн зургаадугаар сард “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг 17 дахь удаагаа эх орондоо зохион байгуулсан. 38 орны 1700 гаруй алба хаагч оролцсон тус нүсэр сургуулийн ард амжилттай гарсан даруй даа “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулах бэлтгэл ажилдаа шилжсэн билээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр явагдаж байна. Тухайлбал, зохион байгуулагч ОХУ-ын газар нутагт 16 уралдаан (14 полигонд), хамтран зохион байгуулагч есөн улсын (Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан) газар нутагт 16 уралдаан болсон юм. Үүнээс өчигдөр өндөрлөсөн “Аравт” морин цэргийн уралдаанд Монгол Улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Казахстан улс, Бүгд найрамдах Киргиз улс, ажиглагчаар БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве улс оролцсон.

2019 оны 08 сарын 09 | enkhtuvshin
   

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын удирдлагуудтай ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал Александр Васильевич Фомин уулзлаа. 

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5180501
Өнөөдөр зочилсон 1232
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.