Эх оронч Монгол үндэсний хөдөлгөөний сургалт, өдөрлөг
Зорилго: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 49 дүгээр зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.3.7 дахь заалт, Батлан хамгаалах яамны 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын Батлан хамгаалах зарим чиг үүргийг 2026 онд орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хэрэгжилтийг хангах, Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг аймаг, орон нутгийн иргэд, хүүхэд, залуучуудад сурталчлах, тэдэнд цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оршино.
Хаана: Архангай аймаг Цэцэрлэг хот, Өвөрхангай аймаг Арвайхээр хот, Баянхонгор аймгийн төв, Завхан аймаг Улиастай хот, Говь-Алтай аймаг Алтай хот, Ховд аймгийн төв, Баян-Өлгий аймаг Өлгий хот, Увс аймаг Улаангом хотын Соёлын төв болон төв талбайд.
Хугацаа: 2026.09.03-14
Яамны ТЗУГ, Утас: 51-263070, Өрөө: 118