АЖИЛЛАГААНЫ ГАЗАР ОРНЫГ ЗОРИЛОО

17

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн цэргийн багийн IV цуврааны бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зорилоо.
Энхийн сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэнхэр дуулгат дайчдыг Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний    Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Э.Гансүх нар үдэн гаргав.
Даян дэлхийн энх тайвны төлөө алс холын Африк тивийг үүрэг гүйцэтгэж буй энхийн сахиулагчдын тоо өдгөө 23 мянгыг даваад байна.