“ТАЛЫН ТҮНШ-2026” ХЭЭРИЙН СУРГУУЛЬ БНХАУ-ЫН НУТАГ ДЭВСГЭРТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

1
    Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” хээрийн сургуулийн нэгдүгээр шатны төлөвлөлтийн хурал БНХАУ-ын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдлаа. Нэгдүгээр шатны төлөвлөлтийн хурлаар талууд сургуулийн сэдэв, зорилго, боловсруулах асуудлын талаар санал солилцож тохиролцсон бөгөөд Монгол Улсын талын ажлын хэсгийнхэн хамтарсан сургууль явагдах газар оронтой мөн танилцлаа. Учир нь “Талын түнш” хээрийн сургууль хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагдана гэсэн зарчмын дагуу 2024 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт амжилттай явагдсан бол 2026 онд БНХАУ-ын нутагт явагдах юм.
    Төлөвлөлтийн хурлын төгсгөлд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн талаас хошууч генерал Ван Зычян нар шийдвэрүүдээ нэгтгэж, хамтарсан протоколд гарын үсэг зурлаа.
   Монгол Улсын Зэвсэгт хүчин их гүрнүүдтэй хамтарсан хээрийг сургуулийг өөрийн болон хамтрагч талын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулж байгаа бөгөөд 2025 оны наймдугаар сард “Сэлэнгэ” хээрийн сургуулийг ОХУ-ын Буриадын нутагт амжилттай зохион байгуулсан билээ.