“ОЮУТАН ЦЭРЭГ” СУРГАЛТЫН БҮРТГЭЛ 3-Р САРЫН 1-НД ЭХЭЛНЭ

3

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл орон даяар эхлэхэд бэлэн боллоо.

Бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 03 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл E-Mongolia системээр дамжуулан цахимаар хүлээн авна.

Тавих шаардлага:
Сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнууд дараах үндсэн шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;
  • Энэ хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн (GPA) 2.8-аас дээш байх;
  • 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн 1 жил тасралтгүй төлсөн байх.

Хариу мэдэгдэх хугацаа:

Батлан хамгаалах яам бүртгэлийн хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 11-нээс 17-ны өдрүүдэд хянан шийдвэрлэх бөгөөд хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр дамжуулан хүргүүлнэ.

Сургалтад хамрагдаж төгссөн оюутныг дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.