ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛОВ

3

Ерөнхий сайд Г.Занданшатар Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллаж, энхийг сахиулагчид болон Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтад Зэвсэгт хүчний зарим ангиудыг нэмэлтээр оруулах асуудлыг “Монгол цэргийн өдөр” болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

2024 онд УИХ-аар батлагдсан “Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-ын хэрэгжилтийг хангах шаардлага байгаа тул онцгойлон анхааралдаа авч, бүх талын дэмжлэг үзүүлнэ.

Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын болон Тусгай хүчний цэргийн алба хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцүүлэх үүргийг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудад даалгав.

https://mongolia.gov.mn/news/view/27490