
Засгийн газрын хуралдаанаас боловсролын салбарын цалингийн тогтолцоог шинэчилж, багш нарын цалинг 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын багш, алба хаагчдын цалингийн доод хэмжээг мөн нэмэгдүүллээ. Тухайлбал:
* ҮБХИС-ийн энгийн багш нарын ТҮ-8-аас ТҮ-11 ангиллын
* “Тэмүүжин өрлөг” сургуулийн багш нарын ТҮБД-3 ангиллын
* БХЭШХ-ийн ТҮ, ТҮШУ ангиллаар цалинждаг энгийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний албаны уялдаа, шударга үнэлэмжийг ханган шийдвэрлэлээ.
Өчигдөр миний бие салбарын сайдын хувьд ҮБХИС-д ажиллах үеэр энгийн багш ажилчид жишигт нийцүүлэн цалингаа нэмэгдүүлэх саналыг удаа дараа тавьж байсан юм. Ийнхүү эхнээсээ ажил хэрэг болж шийдэгдэж эхэлсэнд талархалтай байна.
Засгийн газар цаашид төрийн албаны цалин хөлсний бодлогыг үе шаттайгаар сайжруулж, алба хаагчдын нийгмийн баталгааг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана.