Тойрогтоо ажиллаж байна. Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, Цэргийн явдлын яамны сайд асан Хатанбаатар С.Магсаржавын үр удам Хутаг-Өндөрчүүдтэй уулзаж, УИХ, ЗГ-ын бодлого, шийдвэрийг танилцуулан, тэдний санал хүсэлтийг сонсож байна.

Хутаг-Өндөрчүүд:
Хантай багт байрлах Эгийн голыг гатлах хөвөгч гүүрийг тохируулагчтай болгож засварлах
Багт нийтийн халуун усны төв барих
ЖДҮ-ийг хөгжүүлэх, одоо байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад бодлогоор дэмжих
Аялал жуулчлалын хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх
Спортын дугуйлан секц явуулах заалтай болгох
Оюуны спортоор хичээллэж дэлхийд амжилт үзүүлж байгаа тамирчдаа дэмжих
Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж малчин айлын хүүхдийг гэрт нь сургах асуудалд дахин бодолцож, сурлагын хоцрогдол нөхөгддөггүй гэдгийг ЗГ-ын гишүүдэд хүргэх
Газрын тухай багц хуулиа хөдөө орон нутгийн онцлогт тулгуурлан өөрчлөх
Газар тариаланд тулгуурлан хөгжиж буй Хутаг-Өндөрт өвлийн хүлэмжээр дэмжих
Хорт хавдрын өвчлөлийн түвшин өндөр байгаа Хутаг-Өндөр суманд Цэргийн төв эмнэлгийн багийг ажиллуулах
Үйлдвэрлэгч сум болгоход тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх
500 тонны механикжуулсан зоорийг барихад улсын төсөвт суулгаж, дэмжлэг үзүүлэх
Хатанбаатар С.Магсаржавын 150 жилийн ойд зориулан нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулах
ЕБС-ийг гадаа биеийн тамирын стандарт талбайтай болгож, биеийн тамираар хүүхдүүдийг эрүүл чийрэг бие бялдартай болгох
Хутаг-Өндөрт тарьж ургуулсан ногоог бусад орон нутагт борлуулах боломжоор хангах зэрэг тулгамдаж буй асуудлаа хэлж байлаа.

Мөн үеэр Хутаг-Өндөр сумын удирдлагууд Цэнхэр савнаасаа салъя, малын тарилгыг гүйцэт биенээс нь гаргаж хэрэглээнд нэвтрүүлдэг байя гэсэн уриалгыг гарган хорт хавдрын урьтал шалтгаан байж болох нөхцлийг таслан зогсоох чиглэлд ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Хутаг-Өндөрчүүдийнхээ тавьсан санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх боломжтой хүсэлтүүдэд газар дээр нь хариулт өгч, бодлогын түвшинд хамтарч ажиллахаа илэрхийллээ.