БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ДЭРГЭД “ЗЭВСЭГТ ХҮЧИН ДЭХ ХҮНИЙ ЭРХИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ”-ИЙГ БАЙГУУЛЛАА

3
     Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Хяналтын зөвлөл нь салбарын хэмжээнд хүний эрхийн зөрчлийг урьдчилан илрүүлэх, иргэний нийгэм болон хүний эрхийн хамгаалагчдын оролцоог хангах замаар дотоод хяналтыг шинэ шатанд гаргах зорилготой бөгөөд энэ нь “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын үндсэн нэг чиглэл болон тусгагдсан юм.
Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл нь:
• Өөрийн чиг үүргийн дагуу ямар ч цэргийн анги, салбарт урьдчилж мэдэгдэлгүйгээр, гэнэтийн шалгалт хийх эрхтэй байна.
• Цэргүүдээс нууц асуумж, санал асуулгыг офицеруудын хяналтгүйгээр, тусад нь авч үр дүнг Сайдын дэргэдэх зөвлөлд шууд, нууцлалтайгаар мэдээлдэг байна.
• Цэргийн ангиудад гарч буй зөрчлийг дунд болон доод шатны дарга нар “ангийн нэр хүнд”, мөрдөсөө хамгаалахын тулд нуун дарагдуулдаг жишгийг халж, арга хэмжээ аваагүй удирдах албан тушаалтнуудад салбарын хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, албан тушаалаас нь чөлөөлөх, цэргийн цолыг хураах саналыг Батлан хамгаалахын сайдад шууд оруулах эрхтэй байхаар зохион байгуулалтыг хийнэ.
     Түүнчлэн цэргийн ангиудын камержуулалт, технологийн шинэчлэлд хяналт тавих үүргийг гүйцэтгэх юм. Зөвлөлийн үйл ажиллагаа зөвхөн хугацаат цэргийн алба хаагчдаас гадна тэнд ажиллаж буй офицер, ахлагч, энгийн алба хаагчдын хүний эрхийн зөрчлийг илрүүлэхэд ч мөн дотоод хяналт тавьж ажиллана.