
Сандхөрстын Эзэн Хааны Цэргийн Академийн 253 дахь төгсөлтийн ёслол буюу Sovereign’s Parade 2026 оны 8 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээнд Элчин сайд Б.Мөнхжин, Батлан хамгаалахын атташе, хурандаа Б.Бат-Эрдэнэ нар хүндэт зочноор оролцож, Монгол Улс мэргэжлийн цэргийн боловсролыг дэмжих, батлан хамгаалах салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тууштай анхаарч байгааг илэрхийлэв.
Энэ жилийн төгсөгчдийн нэг нь Монгол Улсын Зэвсэгт хүчний ахмад Б.Бат-Эрдэнэ бөгөөд тэрбээр Сандхөрстын Хааны Цэргийн Академийг төгссөн хоёр дахь монгол офицер болж байна.
1802 оноос эхлэлтэй Сандхөрстын Эзэн Хааны Цэргийн Академи нь дэлхийд тэргүүлэх цэргийн академуудын нэг бөгөөд тус Академийг Британийн Эзэн Хаан VI Жорж, III Чарльз, Ханхүү Уильям, Ханхүү Харри, Британийн Ерөнхий сайд асан Сэр Уинстон Черчилль болон Дэлхийн хоёрдугаар дайны нэрт жанжин, фельдмаршал Сэр Бернард Монтгомери зэрэг Британийн шилдэг офицерууд төгссөн байдаг.