НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

1
      Батлан хамгаалах салбарын алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй орон сууцны төслийн барилга угсралтын ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
    Энэхүү төсөл нь төрийн эзэмшлийн газрын ашиглалтыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай уялдуулан улсын төсөвт нэмэлт санхүүгийн дарамт үүсгэлгүйгээр алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилготойгоор хэрэгжүүлж буй төсөл юм.
      Гэрээний хүрээнд барилгын санхүүжилт, бүтээн байгуулалтын зардлыг хувийн хэвшлийн компани бүрэн хариуцаж, төсөл хэрэгжиж дууссаны дараа Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний 14 алба хаагчийг орон сууцаар хангах бодит боломж бүрдэх юм.
      Ямар ч салбарын хөгжил хүнээс эхтэй. Батлан хамгаалах яам бие бүрэлдэхүүн, алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд шат дараатайгаар ажиллаж байна.