
Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тулалдаж явсан ахмад дайчдын алдар гавьяаг үр хүүхэд, хойч үед нь өвлүүлэн үлдээх Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн илгээлт өнөөдөр Увс аймагт хүргэгдлээ.
Арга хэмжээний үеэр эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тулалдаж явсан ахмад дайчдын үр хүүхэд, гэр бүлийн төлөөлөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, дайнд оролцсоныг нотлох архивын баримт бичиг, “Бид ялав” медалийг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Энэ нь эх оронч өв уламжлал, ахмад үеийнхний байгуулсан гавьяаг хойч үед нь таниулах, түүхэн ой санамжийг хадгалан үлдээх, тусгаар тогтнолын үнэ цэнийг залуу үед уламжлуулахад чиглэсэн хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

