“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулах сургалт, өдөрлөг Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулагдлаа.

Сургалт, өдөрлөгийн хүрээнд:
– Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх уулзалт;
– Зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлтэй танилцах;
– Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо;

– Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, мэдээллийн үйлчилгээ;

– Зэвсэглэл, цэргийн техник хэрэгслийн үзэсгэлэн;
– “Чөлөөлөх дайны түүхэн ач холбогдол” сэдэвт илтгэл, танин мэдэхүйн арга хэмжээ;
– Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдын үр хүүхдүүдэд Монгол Улсын
Ерөнхийлөгчийн илгээлтийг хүргүүлэх;
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт зэрэг олон талт арга хэмжээг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр дамжуулан иргэдэд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний өнөөгийн бодлого, үйл ажиллагааны талаар бодит мэдээлэл хүргэхийн зэрэгцээ хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархал, түүх соёлоо эрхэмлэх үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн танин мэдэхүйн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм.
