БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Д.БААСАНДАМБА ОХУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ОРЛОГЧ САЙД В.С.ОСЬМАКОВТАЙ УУЛЗЛАА

2
      Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба Монгол Улсад айлчилж буй Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын орлогч сайд Василий Сергеевич Осьмаковыг хүлээн авч уулзлаа.
     Уулзалтаар Монгол, Оросын батлан хамгаалах салбарын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид хөгжүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов.
     Талууд цэргийн боловсрол, боловсон хүчний бэлтгэл, цэрэг-техникийн хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгаа болон бусад харилцан сонирхсон чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
     Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба энэхүү айлчлал нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.
     ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд В.С.Осьмаковын Монгол Улсад хийх айлчлал 2026 оны есдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжилнэ.