Батлан хамгаалах яам нь Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14000 м.кв талбайд 420 айлын орон сууцны төслийг хамтран хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Иймд тухайн төслийг сонирхож буй аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах санал ирүүлэхийг урьж байна.
Хамтран ажиллах саналаа 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09.30 цагаас өмнө доор дурдсан хаягаар ирүүлнэ үү. Дугтуйн дээр байгууллагын нэр хаягийг бичнэ.
Саналд доорх баримт бичгийг хавсаргана.Үүнд:
- Төслийг хэрэгжүүлэх үнийн санал;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хийсэн хуулбар;
- Аж ахуйн санхүүгийн чадавхийн нотломж; (харилцагч банкны дансны үлдэгдэл, харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт, 2024 оны санхүүгийн тайлан гэх мэт)
- Ажиллах хүчний мэдээлэл;
- Төсөл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө;
- 2023, 2024 онуудад хийж гүйцэтгэсэн ажил ижил төстэй ажлын мэдээлэл
Нэмэлт мэдээллийг: Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 39 дүгээр хороо, Улаанхуаран гудамж 9/2, ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төвийн 4 давхар, Т.Дамдинжав Утас:75700007