“Цэргийн төв эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл” төсөл
Төслийн зорилго: Цэргийн төв эмнэлгийг өндөр хөгжилтэй орнуудын цэргийн эмнэлгийн жишигт хүрсэн Монгол Улсын тэргүүлэх клиникийн эмнэлэг болгон хөгжүүлэхийн тулд оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх.
Төслийн хүрээнд хийх ажил: Цэргийн төв эмнэлгийн вакуум хагалгааны өрөөнүүд, мэс засал, ариутгалын болон судсан дотуурх эмчилгээний багаж хэрэгслэлийг шинэчлэн, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлнэ. Төслийн хүрээнд 61 нэр төрлийн шинэ дэвшилтэт техник, технологийн эмнэлгийн тоног төхөөрөмж, мэс заслын багажны иж бүрдлийг худалдан авахаар төлөвлөсөн.
Нийт ажлын гүйцэтгэлийн хувь: 23%
Нийт зээлийн ашиглалт: 599,300 евро
Төслийн хэрэгжилтийн товч мэдээллийг эндээс үзнэ үү.