ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

Зэвсэгт хүчний Жанжин штаб

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО НЬ:

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангаж, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг цэргийн мэргэжлийн зөвлөмжөөр хангах, Төрийн захиргааны болон цэргийн байгууллагуудад цэргийн бодлого төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэхэд оршино.

ЗХЖШ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЗОРИЛТ

  1. Монгол Улсын Зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангаж, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх
  2. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг цэргийн мэргэжлийн зөвлөмжөөр хангах
  3. Төрийн захиргааны болон цэргийн мэргэжлийн байгууллагад цэргийн бодлого, төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэх