ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД

  1. БАТЛАН ХАМГААЛАХЫН ТӨВ АРХИВ

Батлан хамгаалахын төв архив нь “Архивын тухай” Монгол Улсын хуулийн 20.7-д зааснаар төрөлжсөн архивын зэрэглэлтэй, төрийн архивын статустай ажиллаж байна.
Батлан хамгаалахын Төв архив нь 1921 оны Ардын хувьсгал ялсан үеэс өнөөг хүртэлх Монгол Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгүүдийг түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа мэдээллийн ач холбогдлоор нь зохих зааврын дагуу эмхлэн цэгцлэж данс бүртгэлд оруулан сэлбэн засах, хадгалах хамгаалах, судалгаа шинжилгээ хийж баримт материалыг хэвлэн нийтлэх, иргэд, албан байгууллагуудаас ирүүлсэн эрэлт хүсэлтэд хариу лавлагаа, тодорхойлолт гарган өгөх ажлыг эрхэлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм.

 

  1. ЭМГЭГ СУДЛАЛ, ШYYХ ЭМНЭЛЭГ

ЭРХЭМ ЗОРИЛГО:
Эх орноо батлан хамгаалах үйл ажиллагаанд нийцсэн Эмгэг судлал, шүүх эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд оршино.

ЗОРИЛТ:
Эмгэг судлалын шинжилгээнд орчин үеийн шинэлэг аргуудыг нэвтрүүлж, оношлогооны чанарыг сайжруулснаар, клиникийн эмч нарын оношлох ур чадварыг өндөржүүлэн эмнэлгийн үйлчилгээний үр нөлөөг дээшлүүлнэ.
Хор судлал, осол гэмтлийн чиглэлийг онцгойлон үзэж, шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж, баталгаатай дүгнэлтийг хуульд нийцүүлэн гаргана.