Улсын нисэхийн хэлтэс

  • Улсын нисэхийн үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулахтай холбогдсон эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, санал боловсруулах, улсын нисэхийн бодлогыг тодорхойлох, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавих, бодлогын нэгдсэн, удирдлага, удирдамжаар хангах;
  • Монгол Улсын агаарын орон зайг нисэхэд ашиглах, улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах, улсын агаарын хөлгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх, нислэгт тэнцэх чадварын хадгалалт, техник үйлчилгээний ажлын чанар, гүйцэтгэл, баталгаажилтад хяналт тавих, улсын нисэхийн аэродром, тусгай тоноглолыг ашиглах бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх;
  • Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын нисэх баг, инженер, техникийн бүрэлдэхүүний мэргэжлийн эрхийг баталгаажуулах, сургалт зохион байгуулах, үнэмлэх, гэрчилгээ олгох арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.