- Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, бэхжүүлэх стратегийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын нэгдсэн удирдлагаар хангах;
- Төрийн бодлого, хууль тогтоомжийн боловсруулалтад батлан хамгаалах эрх ашигт нийцсэн санал, дүгнэлт боловсруулж тусгуулах;
- Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бодлого, чиглэлийг боловсруулж хэрэгжилтийг зохион байгуулах;
- Батлан хамгаалах салбарын хүний нөөцийн бодлого, төсөл, хөтөлбөр боловсруулах, салбар хоорондын уялдаа холбоог хангах;
- Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын хандлагад дүн шинжилгээ хийх, салбарын шинжлэх ухаан, инновацын бодлого, чиглэл болон батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх;
Home СТРАТЕГИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР