1977 оны 08 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 4, эхнэр 2 хүүхэдтэй.
Боловсрол:
-
- 1985-1995 онд Нийслэлийн 10 жилийн 87 дугаар сургууль;
- 1995-1999 онд Батлан хамгаалахын их сургуульд Ар тал, эдийн засгийн ангид элсэн орж Нягтлан бодогч, цэргийн эдийн засагч;
- 2004-2005 онд АНУ-ын Армийн санхүүгийн сургуулийн Санхүүгийн офицерын дамжаа;
- 2008 онд Энэтхэг Улсын Армийн дайны коллежийн Стратегийн дамжаа;
- 2011 онд мэргэшсэн нягтлан бодогч;
- 2019 онд Нийтийн удирдлагын магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
-
- 1999-2000 онд Батлан хамгаалах яамны Санхүүгийн хэлтэст төсвийн мэргэжилтэн;
- 2000-2004 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Санхүүгийн албаны дарга;
- 2005 оны 1-6 дугаар сард Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Санхүүгийн албаны дарга;
- 2005-2014 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Зэвсэгт хүчний ХШҮГ-ын Санхүүгийн хяналтын албаны дарга;
- 2015-2020 оны 08 дугаар сар хүртэл БХЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга;
- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны 108 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.
Шагнал:
-
- Дайчин алдар III
- Цэргийн алдар алтан медаль
- НҮБ-ын Энхийн төлөө
- Сангийн яамны жуух
- Энхийн төлөө
- Цэргийн хүндэт медаль
- Цэргийн гавьяаны одон
- Алтангадас одон