“БАГА БАЯН” ТӨҮГ

ЭРХЭМ ЗОРИЛГО

“БАГА БАЯН” ТӨҮГ нь Батлан хамгаалах салбарын ЦАХ-гч генерал, офицер, ахлагч, ажилчин албан хаагч, ахмад дайчид тэдний гэр бүлийнхэнд амралт, рашаан сувиллаар, нийслэлийн иргэдийг эрүүл агаарт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тохилог байр амт чанартай хоолоор үйлчлэхэд оршино.

ТАНИЛЦУУЛГА

Цэргийн амралт нь анх 1931 оны 5 дугаар сарын 01-нд Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн тушаалаар “Цэргийн дарга нарын бие сайжруулах газар” нэртэйгээр байгуулагдсан улсдаа ууган амралт юм.
Улаанбаатар хотоос 33 км–т орших Бага Баян хэмээх байгалийн үзэсгэлэнт ногоон бүсэд оршдог. Амрагчдын ая тухтай байдлыг хангасан өвөл, зуны байр, зоогийн газар, 8 ханатай зочны гэр, бүжгийн талбай зэрэг үйлчилгээгээр танд үйлчилнэ.
Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар 1977 онд Харзтайн дэнжээс “Бага Баян”-д шилжүүлэн байршуулсан.

АМРАГЧ ХYЛЭЭН АВАХ БОЛОМЖ

   “БАГА БАЯН” ТӨҮГ нь өвлийн нөхцөлд бүтэн люкс-2, хагас люкс-6, энгийн өрөө-6, нийтийн-2 өрөөнд хоногт 50-60 хүн, зуны улиралд зуны 4 байр, зочны гэрт нийт 120-140 амрагч хүлээн авдаг.
Ашиглагдахгүй байсан 75 ортой амралтын байранд “Сэлэнгэ Стандарт” ХХК-аар 300 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэж, люкс өрөө-16, энгийн өрөө-16, нийтийн-4 өрөөнд 120-130 амрагч хүлээн авах бололцоотой болсноор хоногт нийт 250 гаруй амрагчдад үйлчлэх хүчин чадалтай болгон өрөгжүүлж, 20 гаруй ажлын байрыг шинээр нэмэгдүүлсэн.

АМРАЛТЫН YЙЛЧИЛГЭЭ

  1. Өдөрт 3 удаа халуун хоолоор үйлчилдэг (өвөл, зуны зоогийн газар)
  2. Захиалгаар хорхог хийнэ
  3. Цэнгээнт болон диско бүжиг
  4. Уламжлалт эмчилгээ
  5. Гүүний саам (зунд)
БУСАД YЙЛЧИЛГЭЭ

  1. Снукер билльярд
  2. Ширээний теннис
  3. Сагсан бөмбөг
  4. Гар бөмбөг
  5. Хөл бөмбөг
  6. Караоке
  7. Авто зогсоол
  8. Явган аялал /Маршрутаар/
  9. Галын наадам
  10. Зочны өргөөнд хаан, хатны өмсгөлтэйгөөр хар, цагаан сүлдний дэргэд дурсгалын зураг авахуулах боломжтой.


Зуны байр
 Зуны гал тогоо, цайны газар

Өвлийн байр

      

      

БАЙРШИЛЫН СХЕМ


Харилцах утас: 99621848, 99861154, 99137727, 99120092