САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭС

  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, батлагдсан төсөв, хөрөнгө оруулалтыг үр ашигтай зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах, батлан хамгаалах төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, салбарын нягтлан бодох бүртгэл, санхүү, төсвийг нэгдсэн удирдлагаар хангах;
  • Зэвсэглэл, техник, материал хэрэгсэл болон батлан хамгаалах материаллаг нөөцийг шинэчлэх, бүрдүүлэх, хадгалах, хангах ажлыг зохион байгуулах;
  • Салбарын худалдан авах ажиллагааг зохион байгуулах;
  • “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-ийн төсвийн төлөвлөлт, бодлого, үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангаж, сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад нягтлан бодох бүртгэлээр хяналт тавих;
  • Сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллагуудын төрийн сангийн төлбөр тооцоог хянах, гүйцэтгэх, тайлагнах;
  • Сайдын эрхлэх асуудлын хүрээний төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны нэгдсэн бодлогыг хангаж үйлдвэрлэл, борлуулалт, үр ашгийг нэмэгдүүлэх;
  • Салбарын санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг удирдан зохион байгуулах;
  • Сайдын багцын төрийн өмчийн эд хөрөнгийг худалдан авах, балансаас балансад шилжүүлэх, актлах, худалдахтай холбоотой харилцааг зохион байгуулах;
  • Яамны аппаратын урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, яамны хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай санхүү, аж ахуйн үйлчилгээг үзүүлэх.