“БӨРТЭ” ТӨҮГ

БӨРТЭ” ТӨҮГ-ын эрхэм зорилго

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар батлагдсан Зэвсэгт хүчний болон бусад байгууллагуудын хэрэгцээт дүрэмт хувцас, хэрэглэлийг тэдний эрэлт хэрэгцээнд нийцэхүйц чанар стандартын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллана.

Үйлдвэрлэлийн албаны стратеги зорилго

Зэвсэгт хүчин болон хүчний бусад байгууллагуудын дүрэмт хувцасыг Ерөнхийлөгчийн зарилгаар баталсан загвар, БХ-ын сайдын тушаалд заасан техникийн нөхцөл, шаардлага, стандартын дагуу дэвшилтэт технологиор мэргэжилийн өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлнэ.

Санхүү эдийн засгийн албаны стратеги зорилго

Санхүүгийн бүрэн шинжилгээн дээр үндэслэн үйлдвэрлэлийн хэвийн болон ашигт ажиллагааг хангахын зэрэгцээ нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартын дагуу үнэн зөв хөтөлж, бодит мэдээллээр удирдлагыг шуурхай хангах.

Аж ахуй, засвар үйлчилгээний албаны стратеги зорилго

Ажилчдын ая тухтай, аюулгүй байдлыг бүрдүүлж тэдний нийгмийн хамгаалал, хангамжийн асуудалд онцгой анхаарч үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчилэн, ашиглалтыг 0,98 хувиас бууруулахгүй байлгана.

“Бөртэ” ТӨҮГ-ын түүхээс:

1921 оны 3-р сарын 24-нд хуралдсан МАН-ын анхдугаар хурлаас Жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар журамт цэргийн хувцас хэрэглэлийг сэлбэн засах оёдлын бүлгэм байгуулан улмаар 1922 оны эхээр “Бэлтгэн үйлдэх тасаг” нэртэйгээр цэргийн гар үйлдвэрийг албан ёсоор байгуулсан нь одоогийн дүрэмт хувцасны оёдлын Бөртэ компаний тулгын чулуу анх тавигдсан түүхтэй билээ.

Энэхүү 85 жилийн түүхэн хугацаанд мэргэжлийн боловсон хүчнээр хангах, бүтээгдэхүүний загвар, чанарыг олон улсын цэргийн хувцасны жишигт хүргэх зорилт тавин ажиллаж байгаагийн зэрэгцээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй жигд явагдаж ирлээ.

   

Одоо тус үйлдвэр нь 970 м/кв талбай бүхий үйлдвэрийн байранд 130 гаруй ажиллагсадтай, харъяалалын 350 гаруй ахмадуудтай, захирлын, санхүү эдийн засгийн, үйлдвэрлэлийн, аж ахуй засвар үйлчилгээний гэсэн 4 албатай, эсгүүрийн захиалга оёдлын болон бөөнөөр үйлдвэрлэх 3 тасагтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Шагнал урамшуулал

2001 онд
– БХЯ-ны шилдэг аж ахуй нэгж
– Чингэлтэй дүүргийн шилдэг аж ахуй нэгж
2002 онд
– Чингэлтэй дүүргийн шилдэг аж ахуй нэгж
– Үндэсний ТОП-100 аж ахуй нэгж
2003 онд
– Үндэсний ТОП-100 аж ахуй нэгж
2004 онд
– Нийслэлийн шилдэг аж ахуй нэгж
2005 онд
– Үндэсний ТОП-100 аж ахуй нэгж


Манай хамт олны хөдөлмөрийг үнэлэн төрийн одон медалиар 20 хүн шагнагдсан байна

Манай бүтээндэхүүнээс

Батлан хамгаалах салбар
Ёслол албаны хувцас
Өдөр тутмын зуны хувцас
Өвлийн хувцас
ЦЕГ-ын дүрэмт хувцас
ГЕГ-ын дүрэмт хувцас
Байгаль орчны байцаагчийн өдөр тутмын хүрэм өмд
ОБЕГ-ын китель өмд
Харуул хамгаалалтын ажилтны хувцас

Урилга

Тус компани нь оёмол бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд захиалагчийн хүссэн загвар хэмжээгээр хугацаанд нь оёж нийлүүлэх мэргэшисэн ажилчидаар бүрэн хангагдсан тул бидэнтэй хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна.

ТА МАНАЙХТАЙ ХАРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ

Хаяг: Чингэлтэй дүүрэг 5-р хороо
Төмөрчний гудамж-1
Утас: 324262, 324168, 324345
FAX: 976-11-324262
E-mail: burte@mongol.net