АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

449

Батлан хамгаалах яам дараах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:

  • Батлан хамгаалах яамны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын Төрийн захиргааны төв байгууллагын дайчилгааны төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн – 1;
  • Батлан хамгаалах яамны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын Аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөлт, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн – 1.

Нэг. Бүртгэлийн хугацаа

Бүртгүүлэхийг хүссэн цэргийн алба хаагчийн хүсэлт, холбогдох баримт материалыг Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газарт хаяглан 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17.30 цагийн хооронд шуудангаар болон ganjargal.a@mod.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Холбоо барих утасны дугаар 99072544, 88831919.

Цэргийн алба хаагч бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагыг талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсан нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, и-мэйл хаяг зэргийг тодорхой дурдсан байна.

Хоёр. Тусгай шаардлага

Албан тушаалын нэр: Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын Төрийн захиргааны төв байгууллагын дайчилгааны төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн;

Ангилал: Төрийн тусгай

АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА   
Боловсрол – Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил -Цэрэг, батлан хамгаалах (1031)

-Нийтийн удирдлага (0413)

– Эдийн засагч (0311)

Мэргэшил – Төрийн албан хаагчийн богино хугацааны зорилтот сургалтад хамрагдаж төгссөн байх
Туршлага – Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, салбар, цэргийн байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан байх,
Ур

чадвар

Дүн  шинжилгээ
хийх
–        албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээллийг цуглуулж, дүгнэх;

–        мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ, дүгнэлт хийх;

–         шийдвэрийн шууд болон шууд бус үр даалгаврыг үнэлж, шийдлийн хувилбарын талаар зөвлөх

Асуудал шийдвэрлэх –        асуудлыг хууль болон ёс зүйн хэмжээнд нийцүүлэн ашиг сонирхлоос ангид шийдвэрлэх

–        асуудалд дүн шинжилгээ хийх, зорилгоо томьёолох

–        асуудлыг шийдвэрлэх хувилбарыг тогтоож, эерэг, сөрөг үр дагаврыг харьцуулах

–        хувийн зан төлөв, зарчимч, тууштай, ажил хэрэгч чанар, бусдыг дэмжих, халамжлах зэргээр үлгэрлэх

–        албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх

 

Багаар ажиллах

–        ёс зүйгээр хамт олноо манлайлан үлгэр дуурайл үзүүлэх

–        ажил хэргийн хувьд бүтээлч, санаачилгатай ажиллах

–        байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх

Бусад –        албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах

–        англи хэл эсхүл гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах чадвартай

–        компьютерын хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах

–        салбарын үйл ажиллагаанд шаардагдах мэргэжлийн программ хангамжийг эзэмшсэн байх.

–        кирилл болон үндэсний бичгээр албан хэрэг хөтлөх чадвартай байх

Албан тушаалын нэр: Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын Аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөлт, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн:

Ангилал: Төрийн тусгай

АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА   
Боловсрол – Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил -Цэрэг, батлан хамгаалах (1031)

-IT инженер (0619)

– Программ хангамж (0613)

Мэргэшил – Төрийн албан хаагчийн богино хугацааны зорилтот сургалтад хамрагдаж төгссөн байх
Туршлага – Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, салбар, цэргийн байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан байх,
Ур

чадвар

Дүн  шинжилгээ
хийх
–        албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээллийг цуглуулж, дүгнэх;

–        мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ, дүгнэлт хийх;

–         шийдвэрийн шууд болон шууд бус үр даалгаврыг үнэлж, шийдлийн хувилбарын талаар зөвлөх

Асуудал шийдвэрлэх –        асуудлыг хууль болон ёс зүйн хэмжээнд нийцүүлэн ашиг сонирхлоос ангид шийдвэрлэх

–        асуудалд дүн шинжилгээ хийх, зорилгоо томьёолох

–        асуудлыг шийдвэрлэх хувилбарыг тогтоож, эерэг, сөрөг үр дагаврыг харьцуулах

–        хувийн зан төлөв, зарчимч, тууштай, ажил хэрэгч чанар, бусдыг дэмжих, халамжлах зэргээр үлгэрлэх

–        албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх

 

Багаар ажиллах

–        ёс зүйгээр хамт олноо манлайлан үлгэр дуурайл үзүүлэх

–        ажил хэргийн хувьд бүтээлч, санаачилгатай ажиллах

–        байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх

Бусад –        албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах

–        англи хэл эсхүл гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах чадвартай

–        компьютерын хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах

–        салбарын үйл ажиллагаанд шаардагдах мэргэжлийн программ хангамжийг эзэмшсэн байх.

–        кирилл болон үндэсний бичгээр албан хэрэг хөтлөх чадвартай байх

 

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет (Маягт 1, Маягт-2);
  • Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн диплом, мэргэшүүлэх багц сургалтын болон бусад сургалтын гэрчилгээний хуулбарыг (нотариатаар батлуулсан);
  • Хувь хүний намтар;
  • Офицерын үнэмлэхний хуулбар;
  • Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх.

Дээрх дурдсан бичиг баримтыг дутуу бүрдүүлсэн зохих ёсоор бүрдүүлээгүй цэргийн алба хаагчийг бүртгэхгүй.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

  1. Шалгалт зохион байгуулах комисс нь цэргийн алба хаагчдаас ирүүлсэн баримт бичгийг судалж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
  2. Шалгалт эхлэх өдөр, цагийг цэргийн алба хаагчдад утсаар мэдэгдэнэ

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ