Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оросын Холбооны Улсын цэргийн их, дээд сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд элсэн суралцах хүсэлтэй залуусыг сонгон шалгаруулалтад урьж байна.
Тавигдах шаардлага;
- Цэргийн байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэл, сонирхолтой байх;
- Ерөнхий эрдмийн шалгалтыг суурь болон сонгосон хичээлийн дүн (550)-аас дээш байх; (Математик, физик, нийгэм, хими, гадаад хэл, биологи хичээлийг аль нэгийн сонгосон байна.)
- Сурлагын дүн “В” болон түүнээс дээш байх;
- 18-22 насны хүртэл;
- Биедээ ямар нэгэн шивээсгүй байх;
- Ёс суртахууны болон хүмүүжлийн хувьд доголдолгүй, өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай байх;
- Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх.
Бүрдүүлэх материал;
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет (А хэсэг)
- Цээж зураг 3*4 харьцаатай (2 хувь)
- Ерөнхий эрдмийн шалгалт өгсөн дүнгийн батламж (e-mongolia болон Ерөнхий эрдмийн шалгалтын сайт (https://eyesh.eec.mn/)-аас авсан хуулбар байж болно);
- Боловсролын гэрчилгээ
- Оюутан, сонсогч (зөвхөн ҮБХИС) нар суралцсан хугацааны шалгалтын дүнгийн хуулбар (сургуулийн сургалтын албаны баталгаатай);
- Цагдаагийн байгууллагын тодорхойлолт; (Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тухай лавлагаа)
Бүртгэлийн хугацаа;
- 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 30-ны өдрийг дуустал.
Холбогдох (албан тушаалтан)
- Өргөдлийг хүлээж авах албан тушаалтан яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн ахмад Ц.Ууганбаяр утас: 51-264625.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ