Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү-г 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол, Япон хоёр орны “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааны үндсэн дээр хоёр талын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжин хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид Япон Улстай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа нотлов.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, сүүлийн жилүүдэд Япон, Монгол хоёр орны батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгаа бөгөөд цаашид энэхүү харилцааг улам бүр гүнзгийрүүлж хөгжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа онцлов.