БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн тун удахгүй ажиллагааны газар орныг зорино.
Тэд Зэвсэгт хүчний оройн дээд сүлд, золбоо хийморийн бэлгэдэл болсон Жанжин тугтаа хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр болон БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо.