Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалах сайд Д.Батлутын санаачилгаар хугацаат цэргийн албанд татагдан ирж буй залууст тухайн орон нутагт нь буюу сум, дүүрэгт нь нэн шаардлагатай байгаа нийгэмд эрэлттэй мэргэжлийг алба хаах хугацаанд нь эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү бодлогын хүрээнд Батлан хамгаалах яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, ЗХЖШ-ын холбогдох газрын дарга нар болон нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын удирдлагын бүрэлдэхүүнтэй хамтарсан уулзалтыг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтын үр дүнд хугацаат цэргийн алба хаагчдыг богино хугацааны сургалтад хамрагдах сургалтын зардлыг санхүүжүүлэх, сум, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар хэрхэн ажиллах, цэрэг татлагын үеэр ямар арга хэмжээ авах зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсоноороо ач холбогдолтой боллоо.