Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын нэрэмжит “Шатрын аварга баг, тамирчин шалгаруулах тэмцээн” 2020 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд амжилттай явагдаж өнгөрсөн билээ. Энэхүү тэмцээний шагналыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ганбямба гардуулав.
Тэмцээний эрэгтэй төрөлд А.Одпүрэв /ГХАГ/, Д.Содномцог /СБТГ/, Г.Одбаяр /ГХАГ/, эмэгтэй төрөлд Ц.Ганчимэг /ГХАГ/, Ж.Амаржаргал /ХШҮДАГ/, Ц.Хишигсүрэн /СБТГ/ нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж, багийн дүнгээр 1 дүгээр байрт Гадаад хамтын ажиллагааны газар, 2 дугаар байрт Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар шалгарч шилжин явах цом, алт, мөнгөн медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдав.
СТРАТЕГИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР