АХМАДЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

240

Батлан хамгаалах яамнаас ахмад настны талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дөрвөн жилийн төлөвлөгөөг өнгөрөгч онд баталж, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Ахмадын зөвлөлийг байгуулсан юм.

Өнгөрөгч Даваа гарагт тус зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, энэ оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг батлан, Батлан хамгаалах яамны 110, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан зарим ахмадыг төрийн дээд цол, одон медалиар шагнах тухай саналыг хэлэлцлээ. Хуралдаанд Ахмадын зөвлөлийн дарга, чөлөөнд байгаа хошууч генерал Д.Магсаржав, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Ганбат, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Н.Гантөмөр, “Багабаян-Энхийн төлөө цогцолбор төв” ТӨААТҮГ-ын захирал, бэлтгэл бригадын генерал Д.Ганбаатар, ЗХЖШ-ын Ахмадын хорооны дарга, чөлөөнд байгаа хошууч генерал Д.Бадам, ҮБХИС-ийн Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Х.Батдэлгэр, ЦТЭ-ийн дарга, хурандаа С.Батболд, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Т.Лодойдамба нар оролцож санал бодлоо солилцсон бол хурлын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр сайд Ахмадын зөвлөлийн гишүүдэд үүрэг чиглэл өгөв.

Эх сурвалж: Соёмбо редакци