БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯРТ ТӨРИЙН ТАМГЫГ ГАРДУУЛЛАА

499

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар Гүрсэдийн Сайханбаяр улиран ажиллахаар болж, өнөөдөр Засгийн газрын гишүүний тангарагаа өргөж, захирамжаа гардан авлаа. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж БХЯ-нд хүрэлцэн ирж Батлан хамгаалахын сайдад төрийн тамгыг гардуулсан юм. Тэрээр “Батлан хамгаалахын сайдаар хоёр дахь удаагаа томилогдож байгаад баяр хүргэе. Миний бие 31 жилийн дараа БХЯ-нд ирлээ, сэтгэл маш өндөр байна. БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Та бүхэн Монгол цэргийн түүхэн уламжлалыг хадгалж басхүү өнөө цагт өртөөлөн түүчээлж, цэргийн бодлогыг хэрэгжүүлэх өндөр хариуцлагыг хүлээсэн хүмүүс гэдгийг онцлоод ажлын өндөр амжилт хүслээ.