Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа Д.Ганхуяг АНУ-ын Батлан хамгаалахын Улс төрийн асуудал хариуцсан дэд сайдын Энэтхэг-Номхон далайн газрын орлогчийн Зүүн Азийн асуудал эрхэлсэн орлогч дарга, ноён Сидхарт Мохандастай 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр утсаар ярив. Хурандаа Д.Ганхуяг ноён С.Мохандаст хариуцлагатай, өндөр албан тушаалд томилогдсон явдалд нь баяр хүргэж, амжилт хүслээ.Талууд Монгол-Америкийн батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд болон дэлхий нийтээр тархаад буй цар тахлын үеийн харилцан ажиллагааны талаар санал бодлоо солилцов.