ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

4056

Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах салбарын зарим алба хаагчдад төрийн дээд одон болон салбарын шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр зарим алба хаагчдыг  төрийн дээд одон, медалиар шагнах тухай зарлиг гаргажээ. Уг зарлигт “Улс, Эх орныг батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний зарим алба хаагчдыг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнасугай” гэжээ.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан болон яамны газар хэлтсийн дарга нар шагналыг гардуулан өгсөн юм.

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн ар талын тэнхимийн ахлах багш, хурандаа Л.Төмөрбаатар, Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, чөлөөнд байгаа хурандаа П.Даваа нарыг ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН-гоор; Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын дээд сургуулийн Эдийн засаг, менежментийн тэнхимийн дарга Д.Сарангэрэлийг ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН-гоор шагнажээ. Мөн Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, хурандаа Ц.Ганхөлөг, Цэргийн төв эмнэлгийн нүдний их эмч, дэд хурандаа Ц.Оюунгэрэл, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн авто кранчин, ахлах ахлагч М.Энхтүвшин нарыг ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН-гоор; Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Д.Ижилмөрөн, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн нягтлан бодогч А.Борхүү нарыг АЛТАНГАДАС ОДОН-гоор; Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Авто, хуягт танкийн тэнхимийн дарга, хурандаа Ж.Лхагвасүрэн, Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний сувилагч, ахлагч Г.Мишигмаа нарыг ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ-аар; Батлан хамгаалах яамны ахмадын хорооны гишүүн, чөлөөнд байгаа дэд хурандаа Б.Дамдинхорол, Батлан хамгаалах яамны ахмадын хорооны гишүүн Н.Ольга нарыг ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ-аар; Алдар спорт хорооны захиргааны удирдлагын тасгийн сургалт, соёл хүмүүжлийн офицер, ахмад Н.Отгонбаатар, Батлан хамгаалахын Төв архивын жижүүр Т.Хүрлээ, Бөртэ Төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын оёдолчин Б.Амаржаргал      нарыг ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ-аар тус тус шагнасан байна.

Мөн энэ үеэр Батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, зарим алба хаагчдыг салбарын шагналаар шагналаа. Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Гантөмөрийг Батлан хамгаалах яамны Хүндэт тэмдэг-ээр; Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академийн захирал, хурандаа С.Ванчинхүү, Цэргийн төв эмнэлгийн Штабын дарга, хурандаа Д.Ганболд нарыг Батлан хамгаалахын тэргүүний ажилтан тэмдэг-ээр; Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Мэдээлэл, холбоо, технологийн албаны дарга, дэд хурандаа О.Сайнжаргал, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 323 дугаар дивизоны ахлах оператор, ахлах ахлагч Ө.Ганболд нарыг Дайчин алдар I медалиар; Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салааны ахлагч-тасгийн захирагч, ахлах ахлагч М.Мөнхзул, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн холбооны төв зангилгааны дарга, дэд хурандаа Р.Болор-Эрдэнэ нарыг  Дайчин алдар II медалиар; Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тэсэлгээчин-буудагч, ахлагч Б.Нямбаярыг Дайчин алдар III медалиар; Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ахмад ажилтан, чөлөөнд байгаа ахмад С.Алтанцэцэг Ахмад дайчин медалиар; Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн авто хуягт техникийн хангалтын тасгийн агуулахын дарга, сургагч ахлагч Г.Баярцэнгэл, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн ажиллагааны ахлагч, сургагч ахлагч Н.Лхагвацэрэн Эх орны төлөө I хүндэт тэмдгээр; Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн материал техникийн хангалтын салбарын ээлжийн тогооч Б.Энхтуяа нарыг Эх орны төлөө III хүндэт тэмдгээр тус тус шагнаж урамшуулсан юм.

Шагнал гардсан нийт алба хаагчдад хандан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: “Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин, цэрэг эрс маань улс орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай үүргээ биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлж, хүүхэд залууст эх оронч үзэл, хүмүүжил олгож, улс орныхоо бүтээн байгуулалтад оролцохын зэрэгцээ эх орныхоо нэрийг олон улсын тавцнаа дуурсгаж, эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа гайхуулан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа бахдам амжилтыг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол цэргийн өдөр бол улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр залуу үеийн эх оронч сэтгэлийг нь дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлоор цэнэглэхэд үлгэр дуурайлал үзүүлэх түүхэн ач холбогдолтой өдөр юм. Ийм түүхэн өдрөөр Улс эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд өөрийн ухаан бодол, бие сэтгэл, хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулж, байгууллага, хамт олноо манлайлан, ажил, амжилтаараа бусаддаа үлгэр дуурайлал болж гаргасан ололт амжилт, хийж бүтээсэн ажил, хөдөлмөрөө үнэлүүлэн Төрийн одон, медаль болон салбарын шагналаар шагнагдсан Та бүхэнд баяр хүргэж, цаашдын ажилд тань ажилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе” хэмээн онцолсон юм.