БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ОЛОН УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААРХ МОСКВАГИЙН БАГА ХУРАЛД ИЛТГЭЛ ТАВИЛАА

239
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит бага хурал энэ жил ес дэх удаа болж өндөрлөлөө. Уг хуралд гадаад улс орнуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, Нэгдсэн үндэстний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын судлаач, шинжээчид оролцжээ.
4 хүн, зогсож буй хүмүүс болон дэлгэц гэх мэтийн зураг байж болно
Бага хуралд оролцогчдод хандан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар видео мэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэн бол ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны дарга А.Бортников нар илтгэл тавьж олон улсын аюулгүй байдлын гол асуудалд ОХУ-ын байр суурийг илэрхийлсэн аж. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гадаадын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдагчид илтгэл тавьсаны дотор Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Коронавируст халдвар (COVID-19)-тай тэмцэхэд Монгол Улсын Батлан хамгаалах яамны гүйцэтгэсэн үүргийн талаар илтгэл тавилаа.