ОХУ, БНБУ /Беларус/-ын цэргийн 200 000 хүртэл алба хаагч, байлдааны онгоц болон нисдэг тэрэг 80 хүртэл, байлдааны усан онгоц 15, байлдааны 760 хүртэл нэгж /үүнээс 290 танк, тийрэлтэт артиллери 240 хүртэл/ оролцох хээрийн сургууль нь Беларусын 5 полигон, Оросын 9 полигон дээр хоёр үе шаттайгаар явагдана. Армени, Казахстан, Таджикистан, Энэтхэг, Киргиз, Монгол, Серби, Шри-Ланк зэрэг улсын тактикийн бүлгүүд оролцож байгаагаар онцлогтой. Хятад, Вьетнам, Мьянма, Пакистан ажиглагчаар оролцож байгаа. Оросын Өрнөдийн цэргийн тойрог, Хойд далай, Балти, Хар тэнгисийн флотын салбар нэгжүүд хамрагджээ.