БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН АНГИУДАД АЖИЛЛАЛАА

258
Өнөөдөр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Б.Түвшинтөр нар “Элитийн батальон” хэмээн алдаршсан Мотобуудлагын мэргэжлийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар анги болон Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлд ажиллалаа. Тэднийг Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар болон дээрх хоёр ангийн захирагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ, дэд хурандаа Б.Олзбаяр нар хүлээн авч, ангийн товч танилцуулга, үүрэг гүйцэтгэлт, өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн сургалт бэлтгэлийн онцлог, мөн энэ онд хийсэн зарим бүтээлч ажлууд, цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулга хийв.
Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн 2021-2022 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлд жижиг бүлгийн ажиллагааны арга техник, олс өндрийн бэлтгэл, усны бэлтгэл, уулын бэлтгэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй ажиллах бэлтгэл, цанын болон шүхрийн бэлтгэл зэрэг тусгай хичээлүүд шинээр нэмэгдсэн нь өмнөх жилүүдээс онцлог, давуу талтай байна.
Төмөр замын бүтээн байгуулалт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зэрэг томоохон ажлуудад амжилттай оролцож ирсэн анги, нэгтгэлийн хамт олон өөрсдийн идэвх санаачилга, хичээл зүтгэл, дотоод нөөц бололцоогоороо байгууллагын гаднах тохижилтондоо анхааран ажилласан байна.
Үүнээс гадна тус байгууллагад тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг энэ үеэр хэлж байлаа. Тухайлбал, дээрх хоёр анги, нэгтгэлд хичээлийн байр, соёлын төв, цэргийн гал тогоо, эрүүл мэндийн төв зэрэг барилга байгууламж зайлшгүй шаардлагатай байгааг дуулгав.
May be an image of 12 people, people standing, military uniform and outdoors
May be an image of 7 people, people standing and indoor
May be an image of 5 people, people standing and indoor